«ПРОФЕСИ КОУЛ» КОРПОРАЦ

«Професи коул» корпорац нь эрчим хүчний төрөл бүрийн нүүрс үйлдвэрлэгч олон улсын компани юм. Тус компани нь хоер өөр нөөц бүхий ил уурхай нь 1,4 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөцийг хянадаг.

Монголын засгийн газар 2011 оны 11 дүгээр сард «Професи коул» корпорацид Чандганы нүүрсний уурхайд 600 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих албан есны зөвшөөрөл олгосон.
Улаан овоо бол тус корпорацийн 2 дахь төсөл бөгөөд 2010 оны 11 дүгээр сард ашиглалтанд ороход бэлэн болсон.

«Професи коул» корпорац нь «Професи Платинум» компанийн 22,5 сая хувьцаа эзэмшихийн сацуу мөн Океовер Проперти (зэс молибден) болон Титан Ванадий-Титан-Томор төслийг Канадад хэрэгжүүлдэг.

МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫН УЧИР

Монгол улс бол дэлхийд асар хурдацтай өргөжин хөгжиж буй эдийн засагтай орны нэг юм. Тус улсад тулгараад буй эрчим хүчний хомсдол нь ойрын жилүүдэд улам өссөн нэмэгдэх хандлагатай байна.

Нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд эхний байранд ордог Хятад улстай Монгол улс хиллэдэг. Олон улсын Валютын сангийн үзэж байгаагаар Хятад орон 2016 он гэхэд дэлхийн хамгийн том хүчирхэг эдийн засагтай улс болно. 

Хятад улсын эдийн засаг жилд дунджаар 10% өссөн нэмэгдэж байна. Тус улсын нүүрсний болон бусад эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг нийлүүлэлт нь гүйцэхгүй байна.
Хятад улс нь Канад улстай харьцуулахад эрчим хүч үйлдвэрлэгч газрын тос болон байгалийн хийн нөөц багатай. 2010 онд 133 сая тонн нүүрс гаднаас импортлон авсан нь Хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээ эрс нэмэгдэж буйг харуулж байна. Байнга өссөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээнээс хамааран нүүрсний импортын хэмжээ ч цаашид улам нэмэгдэнэ.
Монгол улс нь өөрийн дотоодын хэрэгцээ болон хөрш Хятад мөн Азийн бусад орны зах зээлийн өндөр шаардлагыг хангахуйц дээд чанарын нүүрсний арвин их нөөцтөй орон юм.
«Професи коул» корпорац нь хэрэв боломжтой бол нүүрс зөөвөрлөснөөс цахилгаан эрчим хүч дамжуулах нь илүү үр дүнтэй юм гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна.

Чандганы уурхайн аман дээр барих «Професи коул» корпорацийн 600 МВт хүчин чадал бүхий цахилгаан станцын барилгын ажил 2013 онд эхэлнэ. Эхний үед Монгол улсын эрчим хүчний хомсдолыг арилгаж улмаар хүчин чадлын хэмжээг 4200 МВ хүртэл нэмэгдүүлэн эрчим хүч болон бусад дэд бүтцийн дамжуулалтыг өргөжүүлснээр алсдаа тус улс өөрийн эрчим хүчийг хөрш Хятад улс уруу экспортлох боломжтой болох юм.

Монгол улс нь дэлхийн нүүрсний зах зээлд өсч буй стратегийн чухал оролцогч бөгөөд цаашдаа Азийн бусад улсын хотуудын болон хүнд үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой.

Компаний шинэчлэл

  • CNBC
    Nov 28, 2011

    Професи Коул Корпорацийн Тэргүүн, Гүйцэтгэх захирал Жон Ли Энэ CNBC-гийн ярилцлааганд Монголд 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих зөвшөөрөл авсан амжилтын талаар өгсөн ярилцлага.

  • CNBC
    Nov 25, 2011

    Энэ CNBC Asia-гийн ярилцлааганд “Фронтиер” ХХК-ийн захирал Маса Игата, Prophecy Coal- ын нэрийг дэвшүүлэн, яагаад маш хурдацтай хөгжиж буй Монголын зах зээлд хөрөнгө оруулвал ашигтай вэ гэсэн талаар ярилцлага өгсөн юм.

  • Frontier
    Jun 14, 2011

    Професи Коул Корпорацийн Тэргүүн, Гүйцэтгэх захирал Жон Ли 2011 оны Фронтийр Секюритигийн Хөрөнгө оруулалтын бага хуралын үеэр Монгол дахь тус компаний үйл ажиллагааны талаар өгсөн ярилцлага...

  • BNN
    April 12, 2011

    Професи Коул Корпорацийн Тэргүүн, Гүйцэтгэх захирал Жон Ли өөрийн компаний төлөвлгөөны талаар ярин, Монгол Улс Професи хоёр хоорондоо завсаргүй уялдан холбоотой талаар өгсөн ярилцлага.

  • CNBC
    November 16, 2010

    Евроази Капиталын гүйцэтгэх захирал Алишер Али Монголын уул уурхайн баялаг салбарт Професи Коулыг санал болгосон байна.

  • BNN
    April 16, 2010

    Kэйси Ресёрчын Марин Катуса BNN-ий Коммодити Фокус шоуны үеэр Өмнөд Говь компаний анхан шатанд Професи Резоурс компанийг харьцуулсаныг.